Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал үргэлжилж байна. Яг одоогийн байдлаар хариуцагч нар мэдүүлгээ өгч байгаа атал эрхэм шүүгч С.Соёмбо-Эрдэнэд тэдний мэдүүлэг тийм ч сонин биш байгаа бололтой. Тэрээр шүүгч М.Алдартай үе үе элдвийн зүйл шивнэлдэж өмнөө байгаа бичиг цаасаар оролдсон шигээ сууж байна. Шүүгч хүн улсын яллагчийн яллах дүгнэлтийг сонссон шигээ мөн гэрч, хариуцагч, өмгөөлөгч нарын мэдэгдлийг давхар анхааралтай сонсож цагаатгах талын мэдээллийг ч гэсэн адил тэнцүү авах ёстой баймаарсан.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 0 )