Фэйсбүүкчид УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “кнопчин” хэмээн тодорхойлов

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Ард түмэн сонголтоо хийж ирэх дөрвөн жилд төрийн их хэргийг шийдвэрлэх эрхэм түшээдээ сонгоод удаагүй байна. Сонгуулийн үеэр нэр дэвшигчид бүгд Монгол улсын төлөө, монголчуудынхаа сайн сайхны төлөө энэ биеэ зориулна хэмээн ам тангараг өгөх нь холгүй байв. Гэвч 400 гаруй нэр дэвшигчдээс аз, одоороо ялгарч УИХ-ын гишүүн гэх эрхэм нэрийг намтартаа бичүүлэгсдийн тоонд Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг, “МАК”–ын Ц.Нямтайширын хүү Н.Номтойбаяр нар багтсан.

МАН энэ удаагийн сонгуульд мөнгөтэй хүний  эрх “жаалуудад” талтай хандсаны ачаар намдаа хоёр суудлыг авч чадав.

Харин аавуудынхаа нэрээр сонгогч олонд өөрсдийгөө танилцуулж явсан тэднийг бас л “кнопчид” хэмээн дургүйцэх хүн олон. Мөн мөнгө төгрөгтэй хүний хүүхдүүд нэмж идэхгүй, бидний төлөө ихийг хийх болов уу гэсэн итгэлээр сонгосон иргэд ч байдаг гэх.

Ямартай ч Монголын анхны facebook сонгууль тэднийг “УИХ-ын гишүүн гэх албан тушаал хэнд нь илүү зохиж байна вэ?" гэсэн асуулт доор өрсөлдүүллээ.  

 “Улаанбаатар” зочид буудал, “НИК” компани, “Uptown” сэтгүүл, “Капитрон” банк, “Эрдэнэт групп” гэх мэт олон нэр О.Содбилэгийн бизнесийн карьерыг тодорхойлдог. Харин Н.Номтойбаярын хувьд уул уурхай, аялал жуулчилалын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Монгол алт” компанийн өв залгамжлагч гэдгээрээ олонд танигдсан. Гадаадад эдийн засаг,  бизнесийн удирдлагын чиглэлээр төгсч ирээд ТЕГ-т хэсэг хугацаанд ажилласан гэдэг юм билээ. Ийнхүү төрийн албанд ажилласан туршлага багатай хоёр залуу одоо бол УИХ-ын гишүүд.

Харин facebook сонгуулийн дүн гарахад О.Содбилэг, Н.Номтойбаярыг 99 хувийн саналаар ялсан байх юм. Сонирхуулахад сонгогчдын өгсөн сэтгэгдлүүдийн дийлэнх нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “кнопчин” хэмээн тодорхойлжээ.    

УИХ гишүүн О.Содбилэг, Н.Номтойбаяр нарыг төр түшилцэх үүргээ биелүүлсэн шиг биелүүлэх үү, аль эсвэл суудлын бөглөө болох уу гэдгийг гагцхүү цаг хугацаа л харуулах биз ээ.

Монголын анхны “FaceBook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо facebook.com/Монгол Freezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top