Н.Энхбаярыг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өчигдөр 10 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн билээ. Хуралдааны үеэр Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэлийн хөдөлмөрийн хуулийн ажлын өдөр, ажлын цагтай холбоотой заалтыг үндэслэн завсарлах хүсэлт тавьсан юм.

 Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцээд хүлээн авч, шүүх хурлыг өнөөдөр 10 цагт үргэлжлүүлэхээр болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top