МАН-ын гишүүд 11 цагт хуралдахаар болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

УИХ-ын нэгдсэн чуулганыг 11.00 цагт зарлаад буй. Гэтэл МАН-ын УИХ дахь гишүүд чуулгантай зэрэгцэн 11 цагт хурлаа хийхээр болжээ. Харин 09.00 цагт эхэлсэн Ардчилсан намын бүлгийн хурал одоо үргэлжилж байна.

АН-ын зүгээс мэдээлэл хийж МАН-ын гишүүдийн зүгээс тавьсан гурван хүсэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс МАН-ын гишүүд цаашид ямар алхам хийхээ энэ хурлаар хэлэлцэх бололтой.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top