Авлигын хэрэгт холбогдоод байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр 10.00 цагаас эхэлсэн. Уг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр арав гаруй цаг үргэлжилсэн шүүх хуралдаанаар улсын яллагчид яллах тогтоол танилцуулж, өмгөөлөгчид нэмж шинжлэх баримтуудыг танилцуулж, шүүгдэгчид мэдүүлэг өгсөн юм. Энэ бүхнийг өчигдөр телевизээр шууд дамжуулсан. Харин яг одоо шүүх хуралд гэрч нар мэдүүлэг өгч байна. Тиймээс гэрчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн шүүхээс хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд шууд дамжуулах эрх өгөөгүй юм. Харин гэрчүүд мэдүүлэг өгч дууссаны дараа шүүх хурлыг шууд дамжуулж эхэлнэ.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 0 )