Шүүх хурал түр завсарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Долоон тэрбум төгрөгийн авлигын хэргээр шүүгдэж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр, иргэн До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж буй уг шүүх хурлын гэрчүүд болох Мөнх-Оргил, Баатар нар мэдүүлэг өгчээ. Хурал одоогоор завсарласан байгаа бөгөөд 14.30 цагт үргэлжлэх юм. Гэрчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс телевизүүдийн шууд дамжуулалтыг түр зогсоогоод байсан. Харин 14.30 цагт  шүүх хурал дахин үргэлжлэхэд нэг гэрч мэдүүлэг өгсний дараа хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй үргэлжлэх юм байна.  

А.Алтантуяа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top