Яг одоо Б.Баатар, Ц.Мөнх-Оргил нар гэрчийн мэдүүлэг өгч байгаа гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хурлын процессийг улс орон даяар шууд дамжуулж, мэтгэлцээнийг нээлттэй явуулсан нь ард түмэнд ихээхэн таашаагдаж байсан юм. Гэтэл өнөө өглөөнөөс эхлэн гэрч нараас мэдүүлэг авч байна гэсэн халхавчин дор бүх сэтгүүлчийг шүүх танхимаас гаргасан бөгөөд шууд дамжуулах ажиллагааг тасалдуулаад байна. Одоо хаалттай хаалганы цаана гэрч нар хэрхэн авирлаж, хэнийг эрээ цээргүйгээр гүтгэж байгаа гэдгийг мэдэх боломжгүй боллоо. Эхнээс нь олон түмний нүдэн дээр эхэлсэн эл хэргийг дуусан дуустал нь шууд дамжуулахад болохгүй юу байгаа юм бол. Яг одоо шүүх танхимд Б.Баатар, Ц.Мөнх-Оргил нар гэрчийн мэдүүлэг өгч байгаа гэнэ.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top