УИХ-ын анхдугаар чуулганыг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 11:00 цагаас хуралдуулахаар товлосон ч хойшиллоо. Учир нь УИХ дахь хоёр намы бүлэг буюу Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах цагтай давхацсан тул чуулганыг үдээс хойш 15:00 цагт хуралдуулахаар боллоо. Харин энэ үеэр төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж даргаар нь УИХ-ын гишүүн А.Бакейг томилжээ. Одоогоор дээрх хоёр намын бүлэг хуралдаж байна. Үдээш хойш эхлэх чуулганы эхэнд МАХН-МҮАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан О.Баасанхүү, Ц.Цолмон нар тангаргаа өргөх юм. Мөн чуулганы хуралдаанаар УИХ-ын гурван дэд даргыг сонгоно.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )