МАН-ын гишүүд чуулгандаа ирсэнгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

МАН-ын гишүүдгүйгээр УИХ-ын анхдугаар чуулганы үргэлжлэл эхэллээ. 

Чуулганаар байнгын хорооны даргыг батламжлах бөгөөд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болоод Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүтцийг байгуулах зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар  40 гишүүн чуулганы хуралд оролцож байна. Нийт гишүүдийн 71 нь тангараг өргөсөн. Энэ удаагийн хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бас л оролцсонгүй.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top