Энхбаяр нарт холбогдох хэрэг СБД-ийн шүүхэд үргэлжилж байна. Тус шүүх хуралдаанаар олон нийтийн анхаарлыг татах олон баримт бичиг сэлтүүд дэлгэгдээд байгаа. Үүний нэг нь Н.Энхбаяр ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ ашиглан хувийн зүйлээ МИАТ ХХК-аар тээвэрлүүлсэн хэмээн 5-10 жилийн хорих ял төлөвлөсөн. 2007 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр МИАТ ХХК-ийн Сөүлээс Улаанбаатарын чиглэлийн онгоцонд ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувийн 3 контейнер буюу 1380 кг ачаа ямар ч үнэ төлбөргүй тээвэрлэгджээ. Тус нислэг нь тусгай нислэг биш хуваарьт нислэг байсан гэнэ. Хэрэгтэй холбоотой хавтаст хэргүүдэд гэрчүүд мэдүүлгээ өгсөн бөгөөд тухайн үед МИАТ-ийн захирлаар ажиллаж байсан Бат-Эрдэнэ мэдүүлэгтээ: “Ерөнхийлөгчийн зөвлөх Загдын Түмэнжаргал 2007 оны эхээр миний өрөөнд ирж уулзаад ерөнхийлөгчийн бичсэн номыг БНСУ-д хэвлүүлсэн. Уг номыг манай компаниар авчруулах санал тавьсан. Тэгэхэд нь Тээврийн зардлыг хэн хариуцах вэ гэтэл танай төлөөлөн удирдах зөвлөлтэй ярина гэж хэлээд төлбөргүй тээвэрлүүлсэн. БНСУ-ын Инчоноос Улаанбаатар хүрэх нислэгээр 17000 орчим ном орж ирсэн. Уг ном нь тухайн үед гайгүй үнэтэй байсан. Одоо зах зээл дээр 300 мянган төгрөгийн үнэтэй байгаа” хэмээн мэдэгджээ.
Харин 12-р хавтаст хэргийн 27-р хуудаст МУ-ын Тамгын газрын албан 458 тоот албан бичигт Улсын хилээр импортлох гаалийн байгууллагад тухайн тээвэрлэлтийн талаар ямар нэг эрх зүйн захирамж ирээгүй болно гэсэн албан бичиг байгаа аж. Мөн тухайн хэргийн талаар гэрч Д.Сугар мэдэгдэхдээ “Би 2006 оноос төрийн өмчийн хорооны даргаар ажилласан. Ерөнхийлөгч Энхбаярын хувьд “Миний 8 боть номыг компаниудад хэлж өгөөч гэсэн. Би үүнийх нь дагуу зарим компаниудад хэлж өгсөн. Энэ бол хувь хүний хүсэлт байсан. Би МИАТ компанид тээврийн асуудал дээр нь дэмжиж өгөөч л гэж хэлсэн” гэж мэдэгджээ.
Энэ хэргийн талаар шинжээчдийн дүгнэлт нь 2011 оны дөрөвдүгээр сарын 18-нд үйлдсэн баримтыг дэлгэхэд МИАТ ХХК-г мөрдөн байцаах шинжилгээний дагуу 2010.05.30-ны өдрийн Сөүл-УБ-ийн чиглэлээр тээвэрлэж ирсэн тээшний тухайд:
“3 контейнер тээшний жинг тогтооход нийт цэвэр жин нь 1800 кг болсон бөгөөд үүнээс контейнерийн цэвэр жин 104 кг-ыг хассан болно" хэмээн шинжээчид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )