УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг томилсны зэрэгцээ “Шударга ёс” эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ц.Цолмон, О.Баасанхүү нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө. Гэвч тус чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцсонгүй.
Уг нь МАН-ын дарга Ө.Энхтүвшин өчигдөр Ардчилсан намын даргатай уулзаж, өнөөдөр 11.00 цагт бүлгээ хуралдуулж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн мэдэгджээ. Энэ дагуу өнөөдөр 11.00 цагт зарлагдсан байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга 15.00 цаг болгож хойшлуулсан юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүйгээр барахгүй чуулганы нэгдсэн хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсонгүй. Мөн бүлгийн даргын зүгээс чуулганы танхимд орж ирж байр сууриа илэрхийлсэнгүй.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )