Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш дахин үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Хоёр дахь өдрөө үргэлжилсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, иргэн До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг шүүх хурал 20.12 цагт завсарлалаа. Өчигдөр  арав гаруй цаг үргэлжилсэн шүүх хуралдаанаар улсын яллагчид яллах тогтоол танилцуулж, өмгөөлөгчид нэмж шинжлэх баримтуудыг танилцуулж, шүүгдэгчид мэдүүлэг өгсөн. Харин өнөөдөр үдээс өмнө гэрчүүд мэдүүлэг өгсөн бөгөөд 16 цагаас хойш нээлттэй үргэлжилсэн шүүх хуралд талууд гэрчүүдийн мэдүүлэгийг уншиж танилцуулснаар завсарлаж маргааш дахин үргэлжлүүлэхээр боллоо.  

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top