С.Нарангэрэл: Ё.Сагсай та ямар ч баримтгүйгээр мэлзэхээ боль

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Долоон тэрбум төгрөгийн авлигын хэрэгт холбогдоод буй МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний хэрэгт хамсаатан болсон Ж.Мягмаржаргал, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нарыг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт улсын яллагчийн зүгээс 8,5 жилийн хорих ял төлөвлөөд байгаа танилцууллаа. Харин үүнийх нь дараа өмгөөлөгч С.Нарангэрэл хариу няцаалт өгч байна. Тэрээр “Н.Энхбаярт төлөвлөсөн ялыг сонсоод үнэхээр их гайхлаа. Ямар үйл лай хийсэн гэж ийм өндөр ял төлөвлөснийг нь ойлгохгүй байна. Прокурорын зүгээс яллаж байгаа атал ямар ч баримт байхгүй зөвхөн субектив талыг барьсан ял төлөвлөсөн байна. Дандаа гэрчийн яриагаар тэгсэн байхаа, ингэсэн байхаа гэсэн үгээр баримт хийж ял төлөвлөсөн байна. Ингэхдээ зөвхөн Н.Энхбаярыг яллахын тулд зөвхөн яллах баримтуудыг цуглуулаад Н.Энхбаярт ашигтай цагаатгах баримтуудыг санаатайгаар орхигдуулж хийжээ. Бүрэн гүйцэд биш машид учир дутагдалтай мөрдөн байцаалтын материалд үндэслэн улс төрийн тусгай захиалгатай заавал яллах гэсэн ажиллагааг зохион байгуулсан гэдэг нь харагдаж байна. Харин бид энэ бүхний эсрэг шүүхийн эсрэг жинхэнэ баримт бичиг, нотлох баримтуудыг тухайлбал Н.Энхбаярт телевизийн техник хэрэгслийг хандивлалаа гэж өөрийнхөө тамга болон байгууллагынхаа тамгыг даран баримтжуулж явуулсан баримтыг үзүүлсээр байхад прокурор Ё.Сагсай та ямар ч баримтгүйгээр мэлзэж, ганданд өгсөн юмыг Н.Энхбаяр дээрэмдсэн мэтээр гүтгээд байгаад гайхаж байна. Монгол улсын бурхан шашны тэргүүн хамба Д. Чойжамцыг та удаа дараа албан авчрах тогтоолоор гаргаж, хүчээр байцаалт авсан байсан. Түүнчлэн гэр оронд нь дайран орж айлган сүрдүүлж мэдүүлэг авсан байна лээ. Дэлхийн соёлтой аль ч улсад гэрчтэй ийм зүй бус бүдүүлэг харьцсан тохиолдол байдаггүй. Та үнэхээр яллах гээд байгаа юм бол ганданд телевизийн техник хэрэгслийг Н.Энхбаярт биш Ганданд өгсөн гэдэг албан ёсных нь бичиг баримтыг дэлгэ л дээ. Тийм бичиг баримт байхгүй, байгаа ч үгүй. Харин ганданд биш Н.Энхбаярт өгсөн гэдгээ албан ёсны тамга тэмдэгтэйгээр ирүүлсэн л байна шүү дээ” гэв. Өмгөөлөгч С.Нарангэрэлийн өмгөөлөл үргэлжилж байна.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top