Улсын яллагч Ё.Сагсай яллах дүгнэлтийг танилцуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж буй. Түүнийг Японы буддын шашны байгууллагаас хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа ашигласан, “Өргөө” зочид буудлын хууль бус хувьчлал, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шилжүүлсэн, МИАТ-ийн онгоцоор номоо үнэ төлбөргүй тээвэрлүүлсэн,  “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудал гэсэн таван үндэслэлээр яллаж байгаа юм. Харин өнөөдөр шүүх хурал эхлэхэд улсын яллагч Ё.Сагсай яллах дүгнэлтийг танилцуулсан юм. Тодруулбал  Н.Энхбаярт 8,6, До.Чулуунбаатарт 6,6, М.Мягмаржаргалд 6,1 жилийн ял ногдуулахаар төлөвлөжээ. Улсын яллагчийн дүгнэлтийн дараа өмгөөлөгч О.Сайнгэрэл, Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл нар яллах дүгнэлтийн хариуд няцаалт хийсэн юм. Одоогоор шүүх хурал түр завсарлага аваад байна.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top