МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.
Төрийн ордонд МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн удирдах зөвлөл, тус эвслийн УИХ дахь бүлгийн өргөтгөсөн хурал болж байна. Хурлаар шүүх хурлын үйл явцын үр дүнгээс шалтгаалж, Засгийн газарт орох эсэх асуудал, улмаар үүсэх улс төрийн нөхцөл байдлын тухай хэлэлцэж буй бөгөөд хэрэв Н.Энхбаяр ял сонсвол АН-тай байгуулсан гэрээгээ цуцлах гэнэ.
Тэр бүү хэл энэ шийдвэр нь МАН-АН оршсоор буйг харуулж байгаа гэж үзэн, УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулах хүртэл тэмцэл явуулъя гэсэн санал гаргасан гишүүн ч гарч байна.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )