АТГ баримт бичгүүдийг хууль бусаар үйлдсэн гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Өмгөөлөгч С.Нарангэрэл АТГ нь Н.Энхбаярыг яллах хавтаст хэргийн баримтуудыг хууль бусаар үйлдсэн гэж мэдэгдлээ. “АТГ нь олон улсын хууль эрхзүйн конвенцийг ноцтойгоор зөрчиж, гадаад хэргийг яамаар дамжуулан албан ёсны журмаар нотлох баримтыг цуглуулахын оронд хэзээ хаана хэн дарсан гэдэг нь тодорхойгүй. Албан ёсны баримт болж чадахгүй тамганы дардастай бичгийг Н.Энхбаярыг яллах баримтдаа хавсруулжээ. Энэ нь өөрөө хууль бус замаар олж ирсэн хууль бус бичиг учраас хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг дуулгая. Та нар Н.Энхбаяр гэдэг хүн МИАТ-аар 30 сая төгрөгийн номоо үнэгүй оруулсан, ганданд өгсөн техникийг хувьдаа авсан хэмээн буруутган яллах гээд ядаж байна. Тэгтэл Н.Энхбаяр гэдэг Монгол улсын шинэ түүхийг бүтээн байгуулалтыг бий болгохын тулд ЗХУ-аас зээлсэн 11,7 тэрбум долларын зээлийг Монгол улсад маш их ашигтайгаар тэглэж шийдвэрлэсэн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа МУ-ын хуулинд улсын өр зээл барагдуулсан хүн тус мөнгөнийхөө 10 хувийг авах хэрэгтэй гэж заасан байгаа. Тэгэхээр нь Н.Энхбаяр мөнгө завшсан хэргээр яллуулах бус харин ч бүр 1 тэрбум ам.долларыг авах эрхтэй хүн шүү дээ. Гэхдээ Н.Энхбаяр тэгээгүй тэр мөнгийг мянганы зам гэдэг том төслийг хэрэгжүүлэхэд зориулсан. Тэр хүн улсаасаа хулгайлах биш харин улсаа хөгжүүлэхийн тулд гадаадын зээл тусламжийг ихээр бүрдүүлж хөгжүүлсэн хүн гэдгийг хэлмээр байна” гэв.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top