Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан үргэлжилсээр байна. Эх сурвалжийн мэдээлснээр Н.Энхбаярт шүүхээс ял оноох сургаар МАХН-ын 30-40 орчим гишүүн, дэмжигчид шүүхийн гадаа ирээд байгаа аж.
Мөн "Шударга ёс" эвслийн УИХ дахь бүлгийн дарга Н.Батцэрэг, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Ч.Улаан нар хүрэлцэн ирж шүүх хуралд суухаар дотогшоо оржээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )