Гурав дахь өдрөө үргэлжилсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, иргэн До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг шүүх хурал 19.58 цагт завсарлалаа. Эхний өдрөө арав гаруй цаг үргэлжилсэн шүүх хуралдаанаар улсын яллагчид яллах тогтоол танилцуулж, өмгөөлөгчид нэмж шинжлэх баримтуудыг танилцуулан, шүүгдэгчид мэдүүлэг өгсөн. Өчигдөрийн хувьд үдээс өмнө гэрчүүд мэдүүлэг өгсөн бол 16 цагаас хойш шүүх хурал нээлттэй үргэлжилсэн юм. Харин өнөөдөр улсын яллагч нар шүүгдэгчдийг яллах дүгнэлтийг танилцуулснаар шүүх хуралыг эхэлүүлсэн. Түүний дараагаар өмгөөлөгч нар улсын яллагчын дүгнэлтэд няцаалт хийж мэтгэлсэн бөгөөд дөнгөж сая шүүгдэгч нар үгээ хэлснээр хурал завсарлалаа. Тиймээс Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 0 )