Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал ялын тогтоолыг уншиж танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг үндэслэн МАХН-ын дарга Н.Энхбаяртыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгэж, 54 сая төгрөг гаргуулж Гандантэгчинлэн хийдэд, 982 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрт олгуулахаар, До.Чулуунбаатарт 10 сая төгрөг гаргуулж, 2,1 жил хорих ялаар, Ж.Мягмаржаргалд 3,6 жилийн хорих ял тус тус оноолоо. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Ё.Сагсай, О.Мөнхбаатар, харин өмгөөлөгчөөр С.Нарангэрэл, О.Сайнгэрэл, Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржан нар оролцсон юм.
Шүүх хурал дууссаны дараа Сүхбаатар дүүргийн гадна цугласан МАХН-ын гишүүд, дэмжигчид хашгиралдаж, цагдаагийн нэмэлт хүч ирлээ.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 0 )