“Сагсай үхээсэй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэргийг шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Тус шүүхийн гадаа шүүхийн шийдвэрийг хүлээн тодорхой тооны хүмүүс цугларсан байгаа бөгөөд гадаа байрлах машинуудад шүүх хурлын шийтгэл тогтоолыг танилцуулж буйг шууд дамжуулан үзэцгээсэн байна. Тэдгээр иргэдийн зарим нь шүүгчийн шийдвэрийг сонссон даруйд бухимдацгаан, шүүх хурлын байр луу олноор нэвтрэхийг оролдон “Буруу шийдвэр гаргалаа”, “Улс төрийн хэлмэгдүүлэлт хийлээ”, “Сагсай үхээсэй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна.  

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top