Японы засгийн газарт албан бичиг хүргүүлэхээр зэхжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Өнгөрсөн лхагва гарагт  УИХ-ын гишүүнийхээ тангаргийг  өргөсөн О.Баасанхүү  Япон Улсын Засгийн газарт эсэргүүцэл илэрхийлсэн албан захидал явуулах гэж байгаа сурагтай. МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурлын үеэр хөндөгдөж буй томоохон асуудал нь Японй  буддын шашны байгууллагаас Монголын сүсэгтнүүдэд бэлэглэсэн гэх телевизийн тоног төхөөрөмж. Харин шүүх хурлын үеэр улсын яллагч Ё.Сагсай “Японы талаас энэ талаар судалгаа авсан” гэж мэдэгдсэн нь О.Баасанхүүг ийм үйлдэл хийхэд хүргэсэн гэнэ. О.Баасанхүү нь Японы ЭСЯ-нд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top