Ерөнхий сайдыг айлчлалаа хойшлуулахыг хүсжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03


УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд С.Батболдыг ирэх долоо хоногт Лондон хотод хийх гэж байгаа айлчлалаа түр хугацаагаар хойшлуулахыг хүсч, албан бичиг илгээжээ. Учир нь ирэх долоо хоногт АН-ын бүлгийн зүгээс шинэ Ерөнхий сайдыг томилох, шинэ Засгийн газрыг байгуулах талаар зөвшилцөх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тиймээс төрийн үйл хэргийг тасралтгүй явуулахын тулд Ерөнхий сайдыг айлчлалаа хойшлуулахыг хүссэн байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top