УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаярт дөрвөн жилийн ял оноосон нь хууль бус хэлмэгдүүлэлт байлаа хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Шүүхийнхэн болон ТЕГ УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр гишүүнийг “салаавч” гаргасан нэрийдлээр шалгаж байгаа.
Энэ одоо хууль зөрчсөн асуудал мөн үү. Тагнуулийн ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст УИХ-ын дарга асан Ц.Шинэбаярт зохисгүй үйлдэл гаргаж салаавч гаргасан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн гэнэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тайлбараар “Салаавч гаргасан обьектив болон субьектив тал нь юу вэ, хохирол нь юу вэ” гэдэгт гайхаж байгаа аж.
Уг нь бол Тагнуулын ерөнхий газрын үндсэн чиг үүрэг бол үндэсний аюулгүй байдлыг байдлаар голлон ажиллах учиртай. Гэтэл УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр үндэсний аюулгүй байдалд салаавч гаргаснаар хэрхэн нөлөөлсөн талаар ТЕГ-ын дэд дарга Ч.Чулуунбаатартай уулзахыг хүссэн боловч ээлжийн амралтаа авсан гэсэн аж.
Н.Энхбаярыг ялласан СБД-ийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнийн талаар сэтгүүлчид та бүхнийг судалгаа хийж, эрэн сурвалжлахыг санал болгож байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс С.Соёмбо-Эрдэнэ өөрийн хараат бус байдлаа хадгалаагүй дээрх шийдвэрийг гаргасан гэсэн эмзэглэл ч бий гэнэ. Тиймээс Ц.Соёмбо-Эрдэнэ хаана, хэдэн онд сургууль төгссөн, Сонгино-Хайрхан дүүргийн шүүхэд ажиллаж байхдаа юу хийсэн зэргийг сэтгүүлчдийг эрэн сурвалжлахыг хүслээ.
Шуудхан хэлэхэд гэмт хэрэг зохион байгуулсан гэж Н.Энхбаярт ял өгсөн нь улстөрийн шахаа байсан гэж үзэж байна.
Нэг ч юм асуугаагүй нэг ч асуултанд хариулт авалгүй ялласан нь харамсалтай байна. Шүүх хурал болж байх үед Улсын дээд шүүх рүү үл мэдэгдэх этгээд нэвтэрч орсон байгаа юм. Хэрвээ тэрхүү байгууллагын камерын бичлэгийг устгачихаагүй л бол тэр хүн хэн болох нь тогтоогдоно гэж бодож байна” гэсэн юм.
Ийнхүү тэрээр аль нэгэн улстөрийн нам тэр дундаа АН өөрийнхөө байр сууриа илэрхийлэхийг хүсч байгаагаа мэдэгдсэн юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )