Ерөнхий сайд тодорхой болсноор Нийслэлийн засаг даргыг батламжилна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ дахь АН-ын зүгээс энэ долоо хоногт төрийн ажлыг шуурхайлах шийдвэр гаргаж, УИХ-ын бүтэц болон шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг яаралтай томилох тухай яригдаж эхэлсэн. АН-ын бүлгийн дарга мэдэгдэлдээ “Шинэ Засгийн газрын бүтэц, сайд нарын нэрийг ирэх долоо хоногт Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө” гэж байсан ч өнөөдөр АН Ерөнхийлөгчид хамтарсан Засгийн газрын шинэ Ерөнхий сайдыг танилцуулах төлөвтэй байгаа юм.

Харин сонгогдоод удаагүй байгаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хотын захирагч буюу нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүлийг томилох бололтой.  Гэхдээ шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа Нийслэлийн Засаг даргыг батламжилж бүрэн эрх нь хэрэгжих учиртай.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top