Хотын даргын асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

НИТХ-ын ээлжит бус чуулган “Хангарьд” ордонд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшээд буй Э.Бат-Үүл уг хуралд оролцож байгаа бөгөөд яг одоо хурлын төлөөлөгчид түүнээс асуулт асууж, хариулт авч байна.

Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэлийн Засаг даргыг НИТХ-ын хуралдаанаар сонгож, Ерөнхий сайд баталгаажуулах ёстой. Тиймээс энэ долоо хоногт багтаан Засгийн газрыг байгуулна гэж эх сурвалжууд мэдээлж байна.

НИТХ-ын төлөөлөгчид хангалттай ирцтэй хуралдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Уг хурлаар намраас урьтаж хийх ёстой ч хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод удаашраад байгаа хойшлуулж болшгүй асуудлыг шийдвэрлэх талаар ч хөндөн ярих гэнэ. Түүнчлэн нэг чухал асуудлыг шийдэх бөгөөд тэр нь НИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн салбар салбарын ажлын хэсгийг байгуулах явдал юм. Энэхүү ажлын хэсгүүд өөр өөрсдийн салбарын дагуу холбогдох байгууллагуудад ажиллах ёстой юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top