Хотын дарга сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Өнөөдөр НИТХ-ын ээлжит бус хурал болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид АН-ын бүлгээс Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн 97,2 хувийн саналаар сонголоо. Хуралд оролцсон 40 төлөөлөгчөөс ганцхан хүн татгалзсан байна. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэлийн Засаг даргыг НИТХ-ын хуралдаанаар сонгож, Ерөнхий сайд баталгаажуулах ёстой байдаг.  Ийнхүү Э.Бат-Үүлийн нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлж батламжлуулах болов.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top