Ц.Шинэбаярыг ТЕГ шалгаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг ТЕГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өнөөдрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ асуудлаар “МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед цагдаагийн ажилтнуудын өөдөөс салаавч гаргасан асуудлаар ТЕГ-аас Ц.Шинэбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж мэдэгдээд байгаа. Харин ТЕГ-ын албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад, “Манай байгууллага УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг салаавч гаргасан гэж баривчлаагүй. Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох хэргийг шалгаж үзээд, харьяалал тогтоолгохоор манай байгууллагад шилжүүлсэн. Тэр дагуу шалгаж эхэлсэн. Түүнийг төрийн албан хаагчийг үүрэг гүйцэтгэж байх үед заналхийлсэн, хүч хэрэглэсэн хэмээн буруутгаж байна” гэв.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top