Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад мэдүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Хэдхэн хормын өмнө НИТХ-ын дарга Д.Баттулга болон Нийслэл Улаанбаатар хотын даргад нэр нь ороод байгаа Улсын баатар Э.Бат-Үүл нар Ерөнхий сайд Сү.Батболдтой уулзаж нийслэлийн засаг даргын нэрийг өргөн мэдүүлсэн юм.

Ерөнхий сайдтай уулзах үеэрээ НИТХ-ын дарга Д.Баттулга Нийслэлийн засаг даргыг яаравчлан батламжлахыг хүссэн байна. Хуулийнхаа хүрээнд Ерөнхий сайд өргөн мэдүүлснээс хойш тав хоногийн хугацаанд батлах ёстой юм байна.

Ийнхүү тэд хэлэхдээ нийслэлийн засаг даргыг яаравчлан батлах нь нэн чухал байна. Яагаад гэхлээр нийслэл хотын маань өвөлжилтийн бэлтгэл ажил зуун задгай байгаа дээр нь хэд хэдэн томоохон зам засварын ажил гацаад байна. Дээр нэгдүгээрт нийслэлийн захиргааны бүтэц бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байгааг онцоллоо.

А.Тэмүр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top