ОХУМ М.Ням-Очирт 30 сая төгрөг гардууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж сая хуралдаж өндөрлөлөө . Хуралдаанаар Лондонгийн олимпийн зуны XXX наадамд амжилттай оролцож, Монголынхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулсан тамирчдад мөнгөн шагнал олгох тухай асуудлыг хэлэлцэж баталсан байна.

Тодруулбал, ээлжит бус хуралдаанаар Лондонгийн олимпод амжилттай оролцож,  мөнгө, хүрэл медаль хүртсэн  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ С.Ням-Очир нарт шагнал олгох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тамирчдад мөнгөн шагнал олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж нэр бүхий тамирчдад шагналыг нь гардууллаа.


Иймээс Лондонгийн олимпиос хүрэл медаль хүртсэн, жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очир Төрийн ордонд хүрэлцэн ирж шагналаа гардаад байгаа бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр бэртлийн улмаас ирж чадаагүй байна. Дашрамд дуулгахад Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаярт 60 сая, хүрэл медалийн эзэн М.Ням-Очирт 30 сая төгрөг тус тус олгох шийдвэр гаргажээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top