Н.Энхбаярын аав эмнэлэгт хүргэгджээ
Өнгөрсөн баасан гаригт СБД-ийн шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярт 4 жилийн хорих ялыг оноосон. Харин шүүхийн шийдвэрийг сонссон даруйдаа Н.Энхбаярын аав Намбарын зүрхний хэм алдагдаж бие нь огцом муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Н.Энхбаярыг шүүх хурлыг тэрээр гурван өдрийн турш телевизээр үзсэн бөгөөд “Хүүг маань буруутгаад байгаа нь үндэслэлгүй л байж шүү дээ. Хар буруу санаа агуулсан хэдэн хүний үгээр баримт болгож ард түмний нүдэн дээр ял өгөхгүй нь лавтай. Тэгээд ч прокуроруудын яллах баримтын хажууд хүүгийн минь өөрийгөө цагаатгах баримт нь маш бодитой байна” хэмээн тэрээр ярьж байсан аж. Харин тэгтэл шүүх эсрэг шийдвэр гаргасан нь түүнд ингэж хүчтэй нөлөө үзүүлжээ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )