УИХ дахь эмэгтэй гишүүд хэлэлцүүлэг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07

Энэ жил УИХ-д 9 эмэгтэй гишүүн сонгогдож “Лобби” бүлэг байгуулаад байгаа билээ. Өнөөдөр тус бүлгээс "Эх барихын тусламж, үйлчилгээ, амаржих газрын өнөөгийн байдал" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн болон орон нутгийн амаржих газруудын санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн УИХ-д тодорхой санал оруулах юм. Бүлгийн дарга УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг юм. Тэрээр хэлэхдээ "Бид төрөх эмнэлгийн барилгын ажлыг хурдасгаж, ашиглалтад орууллаа ч гэсэн тэнд ажиллах эмч нар хүрэлцээгүй байна. Төгсөгчдийг эх барих эмэгтэйчүүдийн эмч болгох ажлыг тусгай сургалтуудаар явуулахаар төлөвлөж байна" гэв.  Хэлэлцүүлэг 17 цагт "Кемпински" ресторанд болох ажээ.

 Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top