Өнөөдөр 10 цагаас хуралдах товтой байсан чуулганы хуралдаан товлосон цагаас хоцорч эхэллээ. Чуулганы хуралдаанаар байнгын хороодыг байгуулах болон бусад цаг үеийн асуудлаар хуралдах юм байна.
Долоо хоногийн эхээр МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэн чуулганд оролцохгүй байж магадгүй гэсэн бор шувуу нисээд амжсан хэдий ч тус эвслийн бүлгийн бүх гишүүд хуралдааны танхимд орж ирлээ. Яг чуулган хуралдаж байх энэ мөчид МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ. Тус намынхан бүлгийнхээ хурлаар цаг үеийн болон улстөрийн зарим асуудлыг хэлэлцэж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )