Өчигдөр Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн, хуульч О.Баасанхүү мэдээлэл хийсэн. Тэрээр “ТЕГ гэдэг бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээний хэргийг хянан шалгах ёстой.
Гэтэл салаавчны асуудал хөөж байна” хэмээн УИХ-ын гишүүн асан Г.Шинэбаярыг ТЕГ-аас салаавч үзүүлснийх нь төлөө шалгаж байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярт ял оноосон талаар ч мэдээлэл хийсэн юм. Харин хэвлэлийн хурал дууссаны дараа тэрээр “Гөлөг, нохой хоёрын дундуур хууль үнэхээр төвөгтэй байдаг юм байна” гэсээр гарч одов. Энэ үгийг чухам хэнд чулуудсан нь тодорхойгүй үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )