УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан тарж тус намын бүлгийн дарга Н.Энхболд, бүлгийн гишүүн С.Бямбацогт Төрийн ордны “Б” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН-аас болж төрийн ажил гацаад байгаа гэж ард түмэн ойлгож болохгүй гэдгийг хэлье. Манай намын байр суурь урьдын хэвээрээ байгаа, бид бүхэн цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож бүлгээ хуралдуулсан юм гэв.
Мөн тус намын асуудалтай байгаа тойргуудын нэг болох Өвөрхангайн тойргийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан маргааш болно гэдгийг мэдэгдсэн юм. Тун удахгүй энэ талаарх тодруулгыг хүргэх болно.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )