Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр 14.40 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүлийг батламжлахаар болсон байна. Өчигдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, хуралдаанд оролцогчдын 97,6 хувийн саналаар Э.Бат-Үүлийг хотын даргаар томилохыг дэмжиж баталсан билээ. НИТХ-ын дарга Д.Баттулга өчигдөр Ерөнхий сайдад мэдүүлж, хотын даргыг ажлын тав хоногийн дотор яаралтай батламжилж өгөхийг хүссэн нь ийн шуурхай шийдэгдэхээр болжээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )