Үдээс хойш хуралдах товтой байсан чуулганы хуралдаан 17.30 минутанд эхэлж байнгын хороодын дарга нарыг баталлаа. Тус чуулганаар хэлэлцэх асуудал байнгын хороодын дарга нарыг томилох асуудал байсан. Өнөөдрийн байдлаар Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод батламжлагдаад даргаа сонгож УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан юм.
Ингээд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Цолмон нарыг гишүүдийн олонхийн саналаар тус тус сонголоо. Байнгын хороодын дарга нарыг сонгосноор УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )