Өнөөдөр УИХ-ын Анхдугаар чуулган үргэлжлэн хуралдана. Өчигдөр УИХ-ын чуулганаар бүх байнгын хороог батлаад даргаа сонгох үүрэг өгч үдээс хойшдоо дөрвөн байнгын хорооны дарга нарыг хэлэлцэж 100 хувийн саналаар батламжилсан.
Харин өнөөдрийн хувьд чуулган хуралдаж үлдсэн гурван байнгын хороог байгуулан батламжлах юм. Ингэснээр УИХ хуучин долоон байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол шинээр Өргөдөлийн байнгын хороог байгуулан ажиллахаар болсон.
Мөн өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудал орж ирэх төлөвтэй байна. Магадгүй Ерөнхий сайдыг хэлэлцэж баталсанаар энэ долоо хоногтоо багтан Засгийн Газраа байгуулах боломжтой гэж үзээд байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )