Ардчилсан намынхан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийгтомилуулах тухай хүсэлтээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр төлөвлөж байгаа ажээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд өгсөн юм.
Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж магадгүй. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн сард хуралдаад Монгол Улсын Ерөнхий сайдад Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээр санал нэгтэй баталсан.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )