Өчигдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс ял оногдуулсан талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “шүүх бол өөрийн үндсэн хуулиар хамгаалагдсан эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага. Гэхдээ Монгол Улсад өмнө нь гарч байсан улс төрийн хэлмэгдүүлэлт давтагдах ёсгүй. Ардчилал, хэлмэгдүүлэлт хоёр зохицож болохгүй гэдэг АН болон нийт Монголын ард түмэн санал нэгдэх байх. Бид төрийн ажлыг цааш нь явуулахын тулд эрхзүйн зарим орчныг өөрчлөх шаардлагатай байна. Тухайлбал шүүхийн тухай хуулийн хуучны социалист, шоронжсон тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна. Тиймээс бид ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтарч эрхзүйн орчны шинэчлэлтийг хийх болно” гэв.
Сэтгэгдэл ( 0 )