УИХ-ын гишүүн Г.Уянга өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөр болох иргэдэд олгох бэлэн мөнгөний амлалтын талааар Сангийн сайд Д.Хаянхярваад асуулга тавьсан юм. Тэрээр асуулгынхаа хариуг УИХ-ын чуулганы хуралдаан дээр асуулгынхаа хариуг амаар авахаа мэдэгдсэн юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Сангийн сайдад асуулга тавьсан талаараа мэдээлэл өгөөч?
-МАН, АН хоёр 2008 оны сонгуулиар бэлэн мөнгө амалж гарч ирсэн. Энэ амлалтаа ажил хэрэг болгох үүднээс хамтарсан засгийн газар байгуулж Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт энэ мөнгийг бэлнээр олгохоор тусгасан байгаа. Тус мөрийн хөтөлбөрийг биелүүлэх хүрээнд одоо 2011 оны УИХ-ын 53-р тогтоол гэж гарсан. Энэ тогтоол ёсоор бол 2012-12-31 гэхэд өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгийг бэлнээр өгч дууссан байх ёстой.
За энэ тогтоолын дагуу Засгийн Газар хуралдаад Сангийн сайд Хаянхярваа мэдээлэл хийхдээ 4,5,6-р сард энэ мөнгийг бэлнээр нь огж дууснаа гэдэг мэдээллийг хийсэн байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэт мөнгөө өгч дуусаагүй байна. Зарим иргэд 330 мянгаа авч дуусаагүй, зарим нь 670-ыг авсан байна. Бас энэ мөнгийг гар дээрээ авч чадаагүй иргэд хүртэл байх юм аа.
Энэ мөнгө яагаад ингээд олгогдохгүй саатаж байгаа юм бэ. 53-р тогтоолын биелэлт хэр зэрэг байгаа юм бэ? Энэ мөнгийг яагаад иргэдэд ийм ялгаатай олгосон юм бэ гэсэн асуултыг маш олон иргэд тавьж байна. Тийм учраас хүн болгонд байгаа энэ асуултанд хариулт авах үүднээс би Сангийн сайдад бүрэн эрхийнхээ хүрээнд асуулга тавиад байна.
Мэдээж энэ асуулгын хариу маш олон хүнд хэрэгтэй байгаа учраас асуулгынхаа хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр авъя гэсэн хүсэлтээ мөн УИХ-ын даргад хүргүүлээд байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )