Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ “Эрхэм Ерөнхийлөгч өө, өнөөдөр бид Үндсэн хуулийн 25.1.6 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.2 дахь заалтыг тус тус үндэс болгон Монгол Улсын Их хурлын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам УИХ дахь бусад нам эвсэлтэйгээ зөвшилцөөд олонхио бүрдүүлж УИХ-ын гишүүн, АН-ын дарга Норовын Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлэн холбогдох материалаа таньд өргөн мэдүүлж байна. АН-ын ҮЗХ-ны хурлын тогтоол, АН ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй зөвшилцөж байгуулсан хамтарсан тунхаглал, хамтын ажиллагааны гэрээ болон бусад нэр дэвшигчтэй холбогдох баримт материалыг таньд үүгээр хүргүүлж байна. Энэхүү саналыг хүлээн авч УИХ-д оруулахыг танаас хичээнгүйлэн хүсч байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилуулах тухай энэ саналыг хуулийн хүрээнд судлан хариу өгөхөө илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )