Н.Энхбаярыг яллах ажиллагааг Ц.Нямдорж зохион байгуулсан уу

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

 

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг улс төрийн тогоонд чанагдаж байгаа “нөхдүүд” сайн хорчин гэж ярьдаг. Түүнийг огцруулах асуудал яригдаж байх үед тэрбээр: “Надад хар дансны дэвтэр байхгүй. Би тийм зүйл хөтөлдөггүй. Хар дансны дэвтэр чинь миний тархи. Намайг алж байж дуугүй болгоно шүү” гэсэн битүүхэн агуулгатай зүйл хэлж шаггүй хорчин гэдгээ баталж байсан билээ.   

15 тэрбумыг идсэн гэж яригддаг түүнийг намынхаа даалгавраар сонгуулиас өмнө хүчтэй өрсөлдөгч гэгдэх нэр бүхий улс төрчийг замаасаа зайлуулах үүрэг авсан гэж яригддаг. Өөрөөр хэлбэл тэдгээр нэр бүхий улс төрчдийн дунд Х.Баттулга, Н.Энхбаяр нарын нэр дээгүүрт бичигддэг.

ХЗДХ-ийн сайд Х.Баттулгатай хэвлэлээр “дайтаж”, шүүхээр хэргээ таслуулсан. Энэхүү “дайн”-аас том шарх авсан тэрбээр туршлага ч хуримтлуулсан аж. Тиймдээ ч МАХН-ын дарга  Н.Энхбаярыг баривчлуулахдаа цагдаа, тусгай, АТГ-ынханыг ашиглаж, өөрөө гэртээ унтаж байсан хүний “дүр”-д тоглосон гэдгийг саарал ордныхон жиг жуг гэлцэж байна. Харамсалтай нь тэрбээр өөрийнхөө найруулсан жүжигтээ гол дүрд тоглоогүйн улмаас орлон тоглогчид нь алдаа гаргасан юм байх. Үүний улмаас сайдынхаа суудлаас буух шахсан бас хүнд шарх авсан ажээ.

Ойрхон хоёр шархдсан ч намдаа эзлэх байр суурь улам бэхжээд зогсохгүй нэр хүнд нь өссөн гэнэ. Харин улс төрчдөд агуу хорчин, туршлагатай хуульч, хуулийн цоорхойг ашиглагч болж харагддаг болсон байна.

А.Баярмаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top