Өнөөдөр УИХ-д суудалтай бүх нам эвслүүдийн бүлгүүд хуралдаж байна. Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Их Хурлын дэд дарга нарынхаа нэгийг томилоод амжсан. Гэвч үлдсэн нэг даргынхаа нэрийг АН хараахан оруулж ирээгүй байгаа юм. МАН-ын гишүүд өчигдөр хуралдсан ч тус намынхны хувьд хуучин байр суурин дээрээ хэвээр зогсоно гэдгээ нэгэнт мэдэгдсэн билээ. Гэвч өнөөдрөөс эхлэн зарим зүйлүүд дээр санал нэгдэхгүй байсаар ирсэн намууд бага багаар ойлголцож МАН-ынхан тун удахгүй чуулганд оролцох хандлага ажиглагдаж эхэллээ. Ингэснээр өнөөдөр үдээс хойш хуралдах товтой байгаа УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудал яригдах төдийгүй үлдсэн нэг байнгын хорооны даргаа хэлэлцэн батлах сурагтай.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )