МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхийн шийдвэрийн дагуу 461-р хорих ангид хоригдож байгаа. Харин сүүлийн өдрүүдэд түүний бие ихээхэн чилээрхэх болжээ. Тухайлбал зүрхний хэм нь үе үе алдагдаж, даралт нь ихсэж байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Н.Энхбаярын хувьд 11 хоногийн турш хуурай өлсгөлөн зарласны улмаас дотор эрхтнүүд нь дахин хэзээ ч сэргэхгүйгээр гэмтсэн тухай эмч нар мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл өлсгөлөн зарласны улмаас дотор эрхтнүүд нь хатаж, бодисын солилцооны хэвийн байдал алдагдсан байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )