УИХ-ын анхдугаар чуулган эхэлсэнээс хойш МАН-ынхан чуулгандаа суулгүй нилээд хэсэг хугацааг үдлээ. Харин өнөөдрөөс эхлэн хоёр тал харилцан өөр хоорондоо буулт хийж зөвшилцөлд хүрэх төлөвтэй болж ирсэн юм. Үдээс өмнө хоёр намын бүлэг хуралдсан хэдий ч сэтгүүлчдэд ганц үг ган хийлгэлгүй үдтэй золголоо.
АН-ын зарим гишүүдийн хэлсэнээр бол зөвшилцөх тал дээр нам дотороо хэсэг хэсэг болж зарим нь эсрэг зарим нь дэмжсэн байр сууриа илэрхийлээд тодорхой шийдэлд хүрэлгүй бүлгийнх нь хурал тарсан гэнэ. Цөөнх болох МАН-ынханы хувьд мөн адил дотороо тийм нөхцөл байдал үүссэн сураг дуулдана.
Үдээс хойш УИХ-ын чуулганы хуралдаан хуралдах төлөвтэй байгаа гэж зарим гишүүд анхааруулж байна. Яагаад гэхлээр өчигдөр УИХ-ын дэд даргыг томилсонтой холбогдуулан үлдсэн дэд даргын асуудал бүлгүүдийн хурал дээр мөн яригдсан аж. МАН-ынханы хувьд Их Хурлын дэд даргад дэвшүүлэх хүнээ сонгочихсон. Харин энэ тал дээр АН-тай хийх тохироотой учир харзансан байдалтай байна.
Намууд хэсэгтээ зөвшилцсний эцэст нэг шийдвэрт хүрэх нь тодорхой боллоо. Дөнгөж саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН,МАН-ын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч хоёр намыг цаашид зөвшилцөж товолсон ажилаа саатуулахгүйгээр явуулахыг хүссэн.
Хэдхэн хоромын өмнө өчигдөр Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн Ерөнхий сайдыг сонгох зөвшилцлийн хариу бичгийг УИХ-ын даргад өргөн барьлаа. Ингэснээр үлээс хойшдоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дараачаар нь чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж анх удаагаа УИХ элэг бүтэн хуралдах төлөв ажиглагдана. Тус чуулганы хуралаанаар Монгол улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн батлана гэсэн чимээ дуулдлаа.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )