Эвслийн бүлэг хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Төрийн ордны “В” танхимд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна. Эвслийн бүлэг хуралдах болсон нь Ерөнхий сайдыг томилох асуудалтай холбоотойгоор Шадар сайдад хэнийг нэр дэвшүүлэх тухай байж болзошгүй тухай эх сурвалж хэллээ.

Уг нь Ерөнхий сайдыг томилох асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч хариу өгснөөр шууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, дараа нь чуулганы нэгдсэн хуралдааныг хийхээр төлөвлөөд байсан ч, “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан энэ цаг мөчид давхцах болж буй нь байнгын хорооны хуралдаан хойшлогдож мэдэх талтай байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top