МАН-аас мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

МАН-ын генсек Г.Занданшатар тэргүүтэй тус намын удирдлагууд  16.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийхээр болжээ. УИХ байгуулагдсанаас хойш МАН-ынхан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцолгүй өнөөг хүрсэн.  Гэхдээ өнөөдөр хуралдсан бүлгийн хуралдаанаараа “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох” шийдвэрийг гаргасан юм. Өнгөрсөн хугацаанд чуулганд суугаагүй шалтгаан хийгээд Ардчилсан намынхантай хийсэн зөвшилцлийнхөө талаар тус намынхан ийнхүү мэдээлэл хийхээр болж байгаа ажээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 Г.Энхтуяа



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top