Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад нэр нь дэвшээд байгаа АН-ын дарга Н.Алтанхуягийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Одоо түүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжлах юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хурлыг удирдан явуулж Ерөнхий сайдад сонгогдох Н.Алтанхуягаас асуух асуулттай гишүүд байгаа эсэхийг асуухад УИХ-ын гишүүн Ж.Батзандан: АН хэдийгээр олонх болоогүй ч олон суудал авсан болохоор Ерөнхий сайдыг сонгох эрхтэй болсон.
Шинээр томилогдох гэж байгаа Ерөнхий сайдаас нэг л зүйл хүсье. Та энэ авилга хээл хахууль, хүнд суртлыг багасгахын төлөө ажиллаарай. Мөн одоогийн эдийн засгийн өсөлтийг энэ хэвээр нь хадгалах буюу улам өсгөөрэй хэмээн байр сууриа илэрхийллээ. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өндөрлөж гишүүд чуулгандаа суухаар явлаа.
Дашрамд дуулгахад УИХ-ын чуулганы танхимд МАН-ын гишүүд нэг нэгээр цугларсаар байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )