Олонх болоогүй олон болсон АН-ынхан “Шударга ёс” эвсэлд Тэргүүн шадар сайдаас гадна гурван яам толгойлуулахаар болжээ. Эрчим хүч, Эрүүл мэнд, Сангийн яам. Үүний нэг болох Сангийн яамны сайдад МҮАН-ын М.Энхсайханд горилж байгаа ч АН-ынхан "Төрийн авдрыг М.Энхсайханаар сахиулахгүй" хэмээн гэдийж байгаа юм. Н.Удвал, Л.Цог үлдсэн яамны сайдаар очих бололтой.
Харин ИЗНН-даа АН-ынхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг өгөхөөр төлөвлөсөн. Гэхдээ С.Дэмбэрэлийг албан тушаалын араар өнгөрүүлэхгүй нь мэдээж. Тиймээс ИЗНН-ын хоёр гишүүн сайд болох юм. Үлдсэн нь АН-ынхан. Ийм байдлаар Засгийн газар бүрдэж, ардчилсан засгийн шинэ сайдууд томилогдох нь. Ардчилсан засгийн сайд нарыг тольдвол:
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Ч.Сайханбилэг (АН)
2. Сангийн яам М.Энхсайхан (МАХН)
3. Эдийн засаг, хөгжлийн яам Н.Батбаяр (МҮДН)
4. Хууль зүйн яам С.Эрдэнэ (АН)
5. Дотоод хэргийн яам (АН)
6. Батлан хамгаалах яам Л.Гансүх , Ш.Түвдэндорж (АН)
7. Байгаль орчин, аялал жуулчлалын яам С.Оюун (ИЗНН)
8. Боловсрол шинжлэх ухааны яам Лу.Гантөмөр (АН)
9. Соёлын яам Ц.Оюундарь (АН)
10. Хөдөлмөрийн яам Ц.Оюунгэрэл (АН)
11. Нийгмийн хамгааллын яам Д.Нямхүү (АН)
12. Батлан хамгаалах яам (АН)
13. Зам тээврийн яам А.Гансүх (АН)
14. Эрдэс баялгийн яам Д.Ганхуяг (АН)
15. Эрчим хүчний яам Л.Цог (МҮАН)
16. Эрүүл мэндийн яам Н.Удвал (МАХН)
17. Гадаад хэргийн яам Лу. Болд (АН)
18. Үйлдвэржилт хөдөө аж ахуйн яам Х.Баттулга (АН)
19. Шадар сайд Г.Батхүү (АН)
20. Тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва (МАХН)
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )