Төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Дархан-Уул аймгийн Засаг дарга н.Эрдэнэбат, Үндэсний, хөгжил шинэтгэлийн хорооны дарга П.Хашчулуун, АОЭНХолбоо хамтраад Төрийн ордны Г танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Дархан-Уул аймагт хар төмөрлөгийн үйлдвэр байгуулах саналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар дамжуулан УИХ-д оруулахаар болжээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -"Өнөөдрийн байдлаар олон олон төмөрлөгийн үйлдвэр барих тооцоо судалгаа байна. Энэ намар хүртэл үүнд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах төрийн болон хувийн байгууллагууд холбогдоорой. Үүнийг бид өнөөдөр олон нийтэд зарлаж байна.

Хүнд үйлдвэрийг барих нь ямар ашигтай, хэнд хэрэгтэй, хэдэн хүн ажиллах вэ гэх зэрэг олон асуудлууд бий. Манайхан өөрсдөө байнга армотур гаднаас худалдаж авдаг шүү дээ. Манай улс төмрийн нөөц маш багатай. Тийм учраас гадагшаа зөөгөөд дуусвал бид юугаараа төмөрлөгийн үйлдвэр барих юм бэ. Хүнд үйлдвэр хөгжиж байж сая бусад үйлчилгээний салбар дагаж хөгжинө" гэв.

Өнөөдөр төмөрлөгийн гол түүхий эд болох хүдрийг гадагшаа маш ихээр зөөж байгаа ба хүдрийн уурхайнууд бүгд гадныхны гарт орсон гэнэ. Төмөрлөгийн үйлдвэр барих явдал олон арван мянган хүнийг ажилтай болгохоос гадна Дарханы эдийн засгийн гол амин сүнс болно гэдгийг мэдээлэл хийсэн төлөөлөгчид хэлж байлаа.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top